ЕРӨНХИЙ САЙД Ч.САЙХАНБИЛЭГИЙН АНЭУ-Д ХИЙХ АЙЛЧЛАЛ ЭХЭЛЛЭЭ

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Арабын Нэгдсэн Улсын Эмират улсад хийж буй  ажлын айлчлал эхэллээ.

Дубай хотноо ирсэн өдрөө “Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг баталж гарын үсэг  зурах ёслол"-д оролцсон бол өнөөдөр Монгол-Эмиратын хөрөнгө оруулалтын чуулга уулзалтад оролцож үг хэлэх юм. Уулзалт Дубай хотын худалдаа аж үйлдвэрийн танхимд болно.  Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал үргэлжилж байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • зочин (202.70.33.70)
    сайхан гар чинь гэв гэнэт Дубай явлаа гэсэн чинь нууцаар Оюу толгойн гэрээнд гарын үсэг зурахаар явсан байна ш дээ. энд хийхээр хэл ам болно гэж бодсон юм байх даа, Оюу толгой ингээд дашийн шоог болов оо хөөрхий.
    2015 оны 05 сарын 19 | Хариулах