
БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Моди айлчлалынхаа үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид онцгой сонин бэлэг барьжээ.
Энэ бэлэг нь Рампур дахь Рампур Раза Номын санд хадгалагдаж байсан 13 дугаар зуунд бүтээгдсэн Монголчуудын түүхийн гар бичмэлийн хуулбар юм.
Жамиут Таварих гэгддэг энэ бүтээлийг Ил Хаант улсын Газан хааны (1295-1304) зарлигаар түүний түшмэл Рашидуддин Фазлуллах Хамедани нь Өлзийт хааны (1304-1316) үе хүртэл түүхийг хамруулан перс хэл дээр бичсэн байдаг аж. Гар бичмэлд 80 гаруй зураг хавсрагсан байдаг бөгөөд энэхүү гар бичмэл нь цор ганц хувь юм байна.



