Бид хуурамч виз тамирчдад өгөөгүй

Чөлөөт бөхйин холбооноос өнөөдөр хэвлэлийн бага хурал зохион байгуулсан билээ. Хэвлэлийн бага хуралд холбооны ерөнхийлөгч Д.Дагвадорж, тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Болд, дэд ерөнхийлөгч Ж.Түмэн-Аюуш, ерөнхий нарийн бичгийн дарга О.Баянмөнх Ц.Сэрээтэр, хуульч Батмөнх, нягтлан бодогч Бямбадулам нар оролцсон юм.

Энэхүү хэвлэлийн бага хурлын үеэр дүрэм, санхүү тайлан, ёс зүй, хөрөнгө оруулалт гэсэн дөрвөн сэдвээр багцалж Түр хорооноос тавьсан шаардлагын дагуу мэдээлэл өглөө.

Азийн аваргын визний асуудлын тухайд холбооны зүгээс мэдүүлгийн хуудсанд алдаа гаргасан нь үнэн. Үүнд холбоо арга хэмжээгээ авна, хариуцлагаа хүлээнэ.
Би тамирчдыг ганц ч удаа айлгаж дарамтлаагүй. Шигшээгийн хүмүүсийн утсыг ч мэдэхгүй. Спортын төв ордноор шагнал гардуулахдаа өвөл нэг очсон. Сагсны супер лигийн үеэр финалын тэмцээний үеэр нэг очсон. Тэрнээс биш байнга очоод дарамтлаад байх ёс зүйгүй. Яагаад шаардлага тавихаар дарамталсан хэцүү байна гээд байдаг юм.
Ийм их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн болон УЗ-ийн эрхэм зорилго бол амжилт гаргах, төрийн дуулалаа эгшиглүүлж, төрийн далбаагаа мандуулах. Энэ хэмжээний хөрөнгө оруулалт оруулсан цагт холбооны ерөнхийлөгчийн үүднээс би шаардлага тавих үүрэгтэй. Цаашид ч шаардлага тавина” гэв.  
Азийн аваргад визний улмаас оролцож чадаагүй Д.Хүдэрбулга, Н.Золбоо, Д.Гомбодорж нарыг дэлхийн аваргад оролцуулна гэдгийг Д.Дагвадорж ерөнхийлөгч хэллээ.

Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга О.Баянмөнх

“Тэмцээнийг зохион байгуулагч Катарын Чөлөөт бөхийн холбооны талаас тэмцээнд оролцох гадаадын тамирчдыг тус улс руу визгүй нэвтрүүлэх талаар албан бичгээр мэдэгдсэн. Тиймээс бид тамирчдын нэрийг өгч зохион байгуулагч талаас мэдүүлгийн хуудас ирсэн. Ямар ч виз байгаагүй. Бид хуурамч виз тамирчдад авч өгөөгүй. 

Тамирчид гадаад паспортоо мэдүүлгийн хуудастайгаа хил дээр үзүүлж нэвтэрсэн.

Тамирчдын нэрсийг явуулахдаа  алдаа гаргасан нь үнэн. Түүнээс үүдэн тамирчид тэмцээндээ оролцож чадсангүй. Алдаа гаргасан хүмүүст хариуцлага тооцно.

Биднийг тамирчид саатсантай холбогдуулан ямар ч арга хэмжээ аваагүй гэж яриад байгаа. Бид холбогдох байгууллага хүмүүстэй шуурхай холбоо барьж ажилласан. Хамтарч ажиллаж тусалсан хүмүүст баярлалаа гэж хэлмээр байна” гэлээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.