
Хөхөнд маш олон жижиг сүүний уутанцарууд байна. Төрсний дараа тэдгээр нь хялгасан судсуудаар дамжин хөхний толгой хүрдэг бөгөөд, энэ хялгасан судас нь бөглөрснөөр хөндүүр болж өвдөлт үүснэ. (plugged milk duct) Энэ бөглөрсөн судсыг даруй арга хэмжээ авж бөглөөг нь гаргахгүй тохиолдолд хөхний тэр хэсгээр цаашлаад хөх тэр чигээрээ хавдаж өвчин үүсдэг. Энэ бөглөрөлт нь улмаар даамжирч (Mastitis) хөхөнд зангирал үүснэ. Хөхний зангираа нь үүнээс гадна нянгийн халдвараас ч үүсэх болно. Хөхүүл үед хөхний толгой хагарах, хуурайших нь их байдаг. Энэ үед арьсан дээрх болон, хагарч хуурайчсан хөхний хагарлын сүвээр нян орсноор хөхний зангирал үүснэ. Хөхний зангираа болон хөхний сүүний сзв бөглөрөх нь хоорондоо ялгаатай өөр зүйлүүд юм. Сүүний сүв бөглөрсөн үед хөхийг сайн хөхүүлэх буюу сааснаар эмчилж болох бол, зангирсан хөхийг антибиотек уух, хагалах ч шаардлага гарч болно. Мөн сүүний сүв бөглөрөх шинж тэмдэг нь ихэвчлэн хөх хөндүүр болох, дараад үзэхэд хатуурсан хэсэг мэдрэгдэх, хавдах, зарим тохиолдолд улайх зэргээр илэрдэг бол зангирал нь хөх хатуурах ба ханиад хүрч бие хямрахтай төстэй шинж, халуурах мэт шинж тэмдэгүүд илэрдэг.
Хөх зангирсан үед:
-Халуун бигнүүр тавиад гаднаас нь массаж хийх
-Сүүлэн тосоор массаж хийж саалтуур эсвэл гараар сааж сүүг гаргах. Цэвэрхэн гараар саахгүй бол гарын бохир, хор ороод дахин хавдах, зангирах аюултай. Хөхөө бүрэн сулартал нь саасны дараа мөсөөр хүйтэн жин тавьна.
-Шар будаа нялцайтал чанаад түүгээрээ бигнүүр тавиад хонох
-Байцааны хальс тавих
-Хэт их үрэвсэж бугларсан үед антибиотек уух зэрэг аргаар эмчилнэ
-Хүүхдээ хөхүүлэхдээ хавдаж зангирсан хэсэг рүү нь хүүхдийн эрүү чиглэж байхаар хөхүүлбэл зангирсан хэсгийн сүү хурдан гадагшилна.
Манай Монголчууд эрт дээр үеэс хөх хавдсан үед горьдоог гаргах домын шинжтэй аргуудыг хэрэглэж ирсэн.
Үүнд:
-Ихэр хүүхдийн оймсоор хөхний хавдсан хэсгийг шүргүүлж, "эм дом эм дом" хэмээн домноно.
-Өөрийнхөө хэрэглэдэг үсний самыг цэвэрлээд, хөхөө толгой руу нь чиглүүлэн хөнгөн самнах маягаар домноно. Ингэхдээ хөхний толгой буюу нөсөө хэсэгт хүргэхгүй байх нь зүйтэй.