Ирээдүйд хамгийн өндөр ашиг орлоготой байх 10 мэргэжил

 

 2020 он хүртэл дэлхийд хамгийн их эрэлт хэрэгцээтэй, өндөр үнэлэмжтэй байх 10 мэргэжлийг толилуулж байна.

Офтальмологч /Нүдний эмч/

Жилийн дундаж орлого: 94 990 доллар

Орчин үед технологийн өндөр хөгжлөөс шалтгаалан нүдний эмгэг эрс нэмэгдэх хандлагатай байна. Түүнчлэн дэлхий дээр насжилт жилээс жилд уртассаар байгаа билээ. Үүнийг дагалдаад нарийн мэргэжлийн сайн эмч хэрэгтэй болж байна. Өнөөдөр  Америкт гэхэд л офтальмологч эмч 166 400 долларын цалинтай.

Нөхөн сэргээх мэргэжилтэн буюу мэргэжлийн сувилагч

 Жилийн дундаж орлого: 72 320 доллар

Нөхөн сэргээх мэргэжилтэн нь хүнд өвчтэй эсвэл бэртэл авсан, мэс засал хийлгэсэн, хөгжлийн бэрхшээлтэй болон өндөр настай хүмүүстэй ажиллана. Тэд үйлчлүүлэгчдээ зовлон шаналлаа мартаж хөл дээрээ босоход нь туслах ёстой. 2020 он гэхэд эдгээр мэргэжилтнүүдийн дундаж орлого 144 000 доллар хүрнэ гэж таамаглаж байна.

Амьтны эмч /Малын эмч/

Жилийн дундаж орлого: 82 000 доллар

Амьтны эмч нар хүмүүсийн хайртай гэрийн тэжээвэр амьтдыг эмчлэхээс гадна ХАА-н мал болон лабораторийн амьтдыг эмчлэх мэдлэг чадвартай байх шаардлагатай.

Эмнэлгийн мэргэжилтэн

Жилийн дундаж орлого: 76 700 доллар

Засгийн газар, ЭШ-ний байгууллага, хувийн компаниудад ажиллаж, эрүүл мэндийн бодлого явуулдаг, судалгаа шинжилгээний ажил хийдэг, эм бэлдмэл гаргадаг мэргэжилтнүүд улам ихээр шаардлагатай болж байна. Цаашид тэдний орлого 142 800 доллар хүртэл өсөх таамаглал байна.

Сурдологч эмч /Чихний эмч/

Жилийн дундаж орлого: 66 660 долллар

Сурдологич бол сонсголын өөрчлөлтийг оношилж, эмчилдэг эмч юм. Бас л хүн амын өндөр наслалт энэ мэргэжлийн эмчийн эрэлт хэрэгцээг нэмэгдүүлж байгаа гэнэ. Яваандаа тэдний орлого 102 210 долларт хүрнэ гэж тооцоолж байна.

Стоматологч-эрүүл ахуйч

Жилийн дундаж орлого: 68 250 доллар

2020 он хүртэл ийм мэргэжилтний эрэлт хэрэгцээ тасралтгүй өсөн нэмэгдэх хандлагатай байна. Гол шалтгаан нь мөнөөх өндөр наслалтаас гадна стоматологийн салбарт сүүлийн үед хийгдэж буй судалгааны ноцтой үр дагавар гэнэ. Шүдийг рентген дурангаар оношилж, цэвэрлэгээ хийх үндсэн ажилтай юм байна.

Физиотерапевт

Жилийн дундаж орлого: 76 310 доллар

Эдгээр нь хөдөлгөөний чадварыг нөхөн сэргээх, хамгаалах үндсэн үүрэгтэй эмнэлгийн мэргэжилтнүүд юм. Цаашид тэдний орлого болон эрэлт хэрэгцээ нь үлэмж хэмжээгээр нэмэгдэх бололтой.

Зах зээлийн мэргэжилтнүүд


Жилийн дундаж орлого: 60 570 доллар

Ийм төрлийн мэргэжилтнүүд эдийн засгийн салбарт голдуу ажиллаж зах зээлийн болон арилжааны  төлөв байдлыг ажиглаж үнэлгээ хийхээс гадна компаниудын захиалгаар мэдээлэл цуглуулж, шинжилгээ хийдэг. Цаашид 111 440 долларын орлоготой болох таамаглал бий.

Хэт авианы дурангийн мэргэжилтэн


Жилийн дундаж орлого: 64 380 доллар

Эдгээр мэргэжилтнүүд эмнэлэгүүдэд ажиллаж хэт авиагаар дурангийн шинжилгээ хийж өвчнийг оношлох үүрэгтэй.

Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер

Жилийн дундаж орлого: 81 540 доллар

Одоогийн инженерүүдийн хийдэг ажил дээр төрөл бүрийн хиймэл эрхтний аппарат болон рентген машинуудыг үйлдвэрлэх, ажиллуулах үүрэг нэмэгдэх бололтой. Энэ мэргэжил биолог, математик, химийн салбарт өргөн мэдлэгтэй байхыг шаарддаг. Энэ жагсаалтан дахь эрэлт хэрэгцээ нь хамгийн ихээр нэмэгдэж буй мэргэжил болно. 

Эх сурвалж: VIVA.mn

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • bi (103.229.123.196)
    talarhaj bana. deerhi setgegdlees anhaar.eej aav emee ovoo nar.
    2015 оны 06 сарын 08 | Хариулах
  • Unen unen (150.129.142.198)
    Ene uneen, nudnii emch bol yaltachgui. Etseg ehchuud jaahan mama nartaa uhaalag utsaa uguud l. uursduu ipad note book pc esvel zuragt bainga haraastai bgamchin!!!
    2015 оны 05 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.21.116.2)
    орлого ч яахав, одоо л сайн мэргэжилтэн бэлдэх ёстой доо. монголын төр үнэлэхгүй биз дээ.
    2015 оны 05 сарын 23 | Хариулах
  • hahaha (112.72.13.19)
    dandaa emch, emneleg sh a a san...... t e n e g yum bichdiin be
    2015 оны 05 сарын 18 | Хариулах
    • Зочин
      чи үүнийг мэдэхгүй. нүдээ нээчихээд бичиж бай.
      2015 оны 05 сарын 18