Өнөөдөр болох үйл явдал

08:30 цагт Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөлгөөн Хангарди ордны 14 давхарт болно. Энэ үеэр дүүргийн Засаг дарга нар өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар танилцуулна.  Утас: 88054500
 
10:00 цагт "1000 инженер" төслийн хүрээнд Япон улсад инженерийн чиглэлээр суралцахаар шалгалт өгч тэнцсэн оюутнуудад БСШУ-ны сайд Л.Гантөмөр батламж гардуулна. Энэ үеэр хэзээ, хичнээн хүүхдүүд бүртгүүлээд, ямар шалгуур тавиад одоо хэдэн хүнийг Японд сургахаар болсон талаар БСШУЯ-д дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. Утас: 98119897
 
11:30 цагт "Авьяаслаг Азичууд" шоунд амжилттай оролцож хоёрдугаар байр эзэлсэн "Хөсөгтөн" хамтлагийн залуусыг БСШУ-ны сайд Л.Гантөмөр БСШУЯ-д хүлээн авч уулзан баяр хүргэнэ. Утас: 91913865

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.