ТАРИАЛАЛТЫН ЯВЦ 32.5 ХУВЬТАЙ БАЙНА

Улсын хэмжээнд 115.6 мянган га-д үр тариа,  үүнээс 112.7 мянган га-д улаанбуудай, 1.8 мянган га-д төмс,  0.8 мянган га-д хүнсний ногоо, 1.4 мянган га-д малын тэжээл, 10.4 мянган га-д тосны ургамал тариалаад байна.
Өнөөдрийн байдлаар нийт 130.2 мянган га-д тариалалт хийж 32.5 хувийн явцтай байгааг  ХХААЯ-наас мэдээллээ. Харин үүнээс үр тарианы тариалалт 35.2 хувьтай  бол төмс, хүнсний ногооны тариалалт  9.9-13.5 хувьтай байгаа аж. Тариалалтын явц Хөвсгөл, Хэнтий, Орхон, Булган, Өвөрхангай аймгуудад  48.4-76.7 хувьтай  байгаа  бол Сэлэнгэ, Төв, Дорнод аймгуудад  33.4 -34.7 хувьтай, бусад аймгуудад 25.0-28.3 хувьтай  байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.