
Д.БЭХИ

Нийслэлийн нутаг дэвсгэрт шинээр сүм, хийд байгуулах, үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл шинээр олгох, зөвшөөрлийн хугацааг сунгах асуудлыг НИТХ-ын Тэргүүлэгчид хэлэлцэн шийдвэрлэдэг журамтай. Энэхүү журмын дагуу нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа 19 сүм хийдийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг 2016 оны тавдугаар сарын 15-ны өдөр хүртэл сунгав. Харин “Сайн үйлс” Христийн сүмийн үйл ажиллагааг түтгэлзүүлжээ.