Хүчингийн хэрэг хийсэн ламд 16 жилийн ял оноожээ

   Г.Цэнд-Аюуш

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харьяат хамба лам “О” нь бага насны охин “А” гэгчийг 2011 оноос 2014 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл удаа дараагийн давтан үйлдлээр биеэ хамгаалж чадахгүй байдлыг ашиглан хүчирхийлсэн байна. Энэ хэргийг Сум дундын 4 дүгээр шүүхэд хаалттай хуралдаанаар хянан хэлэлцсэн байна. Шүүгдэгч О гэгчийг 12 настай охиныг удаа дараа хүч хэрэглэн хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар 15 жил 6 сарын хугацаагаар хорих ял оноожээ. Мөн таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байх үедээ мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн 57-р зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан хөнгөн ялыг хүндэд нь багтааж бүгд 16 жил 6 сарын хугацаагаар чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

 
 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • хар (103.229.120.146)
    Яг зөв. Хөнгөлүүлсэн лам буяны ажил хоёргүй сэтгэлээр хийнэ. Бүх ламыг хөнгөлөх хэрэгтэй.
    2015 оны 05 сарын 17 | Хариулах
  • аа (103.229.120.146)
    Ламыг шийтгэх хэрэггүй. Харин хөнгөлбөл цаашид ийм хэрэг дахин гарахгүй .
    2015 оны 05 сарын 17 | Хариулах
  • Зочин (112.72.13.182)
    odoonii lam narch dee
    2015 оны 05 сарын 16 | Хариулах