
Д.БЭХИ

НҮБ-ын Ерөнхий ассамблей 1993 оны есдүгээр сарын 20-ны чуулганаас 1994 оноос эхлэн тавдугаар capын 15-ны өдрийг "Гэр бүлийн өдөр" болгох тогтоол баталсан байдаг. Үнэхээр ч улс үндэстний оршин тогтнох хамгийн бага нэгжүүдийн нэг болох гэр бүлийн сайн сайхан ирээдүй тухайн орны хувьд хамгийн чухал үнэт зүйл болдог билээ. Дэлхийн гэр бүлийн өдрийг тэмдэглэж өнгөрүүлснээс хойш өдгөө 21 жил болж байна. Монгол улсын хувьд энэхүү өдрийг энэ жил 10 дахь удаагаа тэмдэглэж байгаа юм.
"Хаан байна уу,харц байна уу хэн ч бай гэр бүл нь эв найртай бол тэр хүн хамгийн аз жаргалтай хүн” гэж нэгэн суут ухаантай хэлсэн байдаг.
Өнөөдөр Монголын гэр бүлийг алдаршуулах төв болон Монголын сурагчдын холбооноос санаачлан гэр бүлийн үнэ цэнийг нэмэгдүүлэх зорилготой “Гэр бүлд ээлтэй найрсаг Улаанбаатар” баярын парадыг зохион байгуулна. Энэхүү үйл ажиллагаанд гэр бүлд ээлтэй байгууллагууд, гэр бүлд ээлтэй шилдэг брэнд бүтээгдэхүүнээ танилцуулах юм.