Ц.Наранжаргал алтан медаль хүртлээ

Г.Цэнд-Аюуш

Ази тивийн аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээний эмэгтэйчүүдийн 70кг-ын жинд  ОУХМ Ц.Наранжаргал алтан медаль хүртлээ.  Аваргын төлөөх барилдаанд Азийн аваргын хүрэл медальт Узбекстаны жүдоч Гулнозатай барилдсан юм. Манай жүдоч барилдааны үндсэн цаг дуусахаас 20 гаруй секунд дутуу байхад вазари үнэлгээ авч,  боох мэхээр өрсөлдөгчөө цэвэр ялсан юм.  Монголын баг тамирчид одоогоор 2 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртэж, 5-р байрт 2, 7-р байрт 3 тамирчин шалгарсан амжилт үзүүлээд байна.

Энэ удаагийн тивийн аварга шалгаруулах тэмцээнд жүдо бөхийн эмэгтэй 7 тамирчин оролцсноос 63 кг-ийн жингийн Ц.Мөнхзаяа, 70 кг-ийн жингийн Ц.Наранжаргал нар алтан медаль хүртэж, Гавьяат тамирчин М. Бундмаа 52 кг-ийн жингээс мөнгө, Гавьяат там ирчин М.Уранцэцэг 48 кг-ийн жингийн мөнгөн медалийг хүртлээ. Мөн 57 кг-ийн жингийн Д.Сумьяа, 78 кг-ийн жингийн П.Лхамдэгд нар 7-р байрт, +78 кг-ийн жингийн О.Жавзмаа 5-р байрт шалгарч, оролцсон тамирчин тус бүр амжилт гаргаад байна.

Эрэгтэйчүүдээс Д.Төмөрхүлэг 66 кг-ийн жингээс, Г.Одбаяр 73 кг-ийн жингээс, О.Ууганбаатар 81 кг-ийн жингээс тус тус хүрэл медаль хүртсэн бол +100 кг-ийн жингийн Б.Тэмүүлэн 5-р байрт, 90 кг-ийн жингийн Л.Отгонбаатар 7-р байрт шалгарлаа.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (122.201.22.164)
    БАЯР ХҮРГЬЕ
    2015 оны 05 сарын 15 | Хариулах
  • Baagii (202.179.11.74)
    Manai judochid mundag bna. Battulga gedeg hunii achiig sanaj yavah heregtei dee. Choloot boh ch gesen udahgui sain boloh baih aa. Asa Sumiya 2 sain ajillaj bgaa shuu. Asa jaahan daramtaldag gene lee. Avarga uundee dugnelt hiij humuustei aytaihan haritsdag boloh biz dee. Aldaa gargasan bol tuuniigee zasah baih aa. Tiim chadvar tedend bgaa gej itgej bna. Cholootiinhon evtei baij Riod amjilt gargana shuu.
    2015 оны 05 сарын 15 | Хариулах