
Г.Цэнд-Аюуш

Улаанбурхан өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтын аян өнөөдрөөс 25-ны хооронд улсын хэмжээнд үргэлжлэх юм. Өнөөдрийн байдлаар уг өвчний 5360 тохиолдол бүртгэгдсэнээс 570 гаруй хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Энэ удаагийн вирус нь хувьсаж өөрчлөгдсөн вирус учир нь өмнө нь дархлаажуулалт хийсэн эсэхээс үл хамаарч энэ өвчний халдвар авах эрсдэлтэй ажээ. Энэхүү вакциныг зургаан сартайгаас таван нас 11 сар хүртэлх насны бүх хүүхдэд тарих юм. Улаанбурханы вакциныг цэцэрлэг, харьяа өрхийн эмнэлгүүдээр хийх юм байна. Хүүхдүүдийг цэцэрлэг болон өрхийн эмнэлэгт вакцин хийлгэсэн эсэхийг мэдэлгүй дахин вакцин хийлгэхээс болгоомжилж хуруун дээр нь хэдэн өдөртөө арилахгүй тэмдэглэгээ хийх юм байна.