Өнөөдөр нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэл дуусна

   Г.Цэнд-Аюуш

2015-2016 оны хичээлийн жилд 27614 хүүхэд нэгдүгээр ангид элсэн орох статистик судалгаа гарсан байна.
Нэгдүгээр ангид элсэх хүүхдүүдийн бүртгэл өнөөдөр дуусах юм. Бүртгэлийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 27-ноос эхлэн явуулсан . Бүртгэлд 2009 оны нэгдүгээр сарын 01-нээс 12 дугаар сарын 31-ний хооронд төрсөн хүүхдүүд хамрах боломжтой.  Дахин бүртгэлийг ирэх намар буюу наймдугаар сарын 25-наас эхлэхээр болсон байна. Хавар бүртгэлийн ирц 70-80 хувь байдаг бол намар  үлдсэн 20 хувь буюу хөдөө орон нутгаас шилжин ирсэн, хүүхэд нь сургуульд орох болоод гадаадаас эх орндоо ирсэн, саяхан шилжилт хөдөлгөөн хийлгэсэн хүмүүс хүүхдээ бүртгүүлдэг гэдгийг албаныхан хэлж байна.

Хүүхдээ бүртгүүлэхдээ эцэг, эх, асран хамгаалагч нь заа­вал өөрийн биеэр /хүүх­дийн хамт/ очих бөгөөд хүүхдийнхээ төрсний гэр­чил­гээний эх хувь болон хуул­бар, эцэг, эх болон асран хамгаалагчийн цахим үнэм­лэхийн  эх хувь  болон хуулбар, хүүхдийн 3х4 хэмжээтэй хоёр хувь цээж зураг авч ирэх шаардлагатай юм.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.