Бактерын эсрэг үйлчилгээтэй саван байхгүй

Д.БЭХИ

Бактерийн эсрэг үйлчилгээтэй гэгддэг элдэв төрлийн савангууд жирийн бүтээгдэхүүнээс ямар ч ялгаагүй болох нь Америкийн анагаах ухааны холбооноос явуулсан судалгаагаар тодорхой болжээ. АНУ-ын зах зээлд худалдаалж байгаа бактерийн эсрэг гэх тодотголтой бүх нэр төрлийн савангийн 50 гаруй хувийг лабораторийн нарийн шинжилгээнд оруулахад тэдэнд жирийн савангаас илүү нян бактерийн эсрэг үйлчилж байгаа шинж тэмдэг огтхон ч ажиглагдаагүй аж.

Тиймээс бактерийн эсрэг савангууд үнэхээр рекламддаг шигээ үйлчилдэг гэх шинжлэх ухааны нотолгоо алга хэмээн Америкийн анагаах ухааны холбоо хэрэглэгчдэд мэдээлсэн байна. Хэрэв үнэхээр бактерийн эсрэг үйлчилдэг саван байдаг бол тэр нь харин ч хүний эрүүл мэндэд тийм ч сайн биш гэж мэргэжилтнүүд зөвлөж байна. Учир нь, хүмүүс бие дэх бактериа ийм байдлаар устгаад байх юм бол тэд илүү амь бөхтэй болж, ердийн бактери устгагчид ч дийлдэхгүй болох аюултай юм.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.