Ц.Мөнхзаяа Азийн аварга боллоо

 Г.Цэнд-Аюуш

Энэ сарын 12-ны өдөр Кувейт улсад Жүдо бөхийн 2015 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн эхэлсэн билээ. Тус тэмцээнд 31 орны 201 жүдоч өрсөлдөж байгаагааюм.  Манай улсын баг тамирчид эхний өдөр нэг алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн амжилт үзүүллээ.
Тэмцээний эмэгтэйчүүдийн 63 кг-д ОУХМ Ц.Мөнхзаяа түрүүлсэн бол 48 кг-д дэлхийн аварга М.Уранцэцэг, 52 кг-д М.Бундмаа нар мөнгө, эрэгтэйчүүдийн 66 кг-д ОУХМ Д.Төмөрхүлэг, 73 кг-д Г.Одбаяр нар хүрэл медаль хүртжээ.
Тэмцээний 63 кг-д ОУХМ Ц.Мөнхзаяа аваргын төлөө Японы жүдоч Токиогийн “Их дуулга”-ын хүрэл медальт Нишикава Махотой барилдаж вазари үнэлгээгээр ялж, тивийн аваргын хошой медальтай боллоо. Тэрээр шигшээ барилдаанд үндсэн цаг дуусахаас 17 секундын өмнө зүүн мөрөндөө гэмтэл авсан ч тэсвэр тэвчээр хатуужлыг үзүүлж ялалт байгуулсан юм.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.131.247.171)
    Мунадаг улам амжилт тэвчээртэй бахархаж байна
    2015 оны 05 сарын 15 | Хариулах