Төв аймагт гарсан галыг унтраажээ

Энэ сарын 13-нд Төв аймгийн Баян сум 2-р баг Дуут зүлэгт хээрийн түймэр гарч 5 га газар нутгийг хамарчээ. Онцгой байдлын газрын 12 алба хаагч, 50 иргэн, 6 тээврийн хэрэгсэл, 10 мотоцикл гал түймэр унтраах үйл ажиллагаанд оролцож, шуурхай арга хэмжээ авсны үр дүнд  галыг бүрэн унтраажээ. Энэ хэргийг Төв аймгийн цагдаагийн газарт шалгаж байна. Иргэд та бүхэн хаврын хуурайшилт ихтэй байгаа энэ цаг үед галын аюулаас урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.