Америкчууд олимпийн мөнгөн медалиа хураалгалаа

Д.БЭХИ

Олон улсын олимпийн хороо АНУ-ын хөнгөн атлетикийн тамирчдын эрэгтэй тамирчдын 4х100 буухиад авсан мөнгөн медалийг хураан авах шийдвэр гаргаснаа мэдэгдлээ. ОУОХ Америкийн Олимпийн хороонд хандан авсан медалиа эргүүлэн өгөхийг хүсчээ.

Дүрэм ёсоор буухианд оролцсон тамирчдын нэгээс сэргээшийн шинжилгээ нэмэх тэмдэгтэй илэрвэл медалийг хураан авах ёстой. Өмнө нь гурван удаагийн дэлхийн аварга Тайсон Гэйгээс сэргээш илэрч нэг жил тэмцээнд орох эрхээ хасуулж байсан билээ.

Дээрх шийдвэрийн дагуу мөнгөн медаль Тринидад Тобагогийн багт, хүрэл медаль Францын багт шилжлээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.