
Д.БЭХИ

Баянгол дүүрэгт “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль”-ийг зохион байгуулж байна. Өнөөдөр өглөө 09 цагт дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “RAMADA” зочид буудалд гал түймрийн үед авах арга хэмжээний үзүүлэх сургуулилалт боллоо.
Үргэлжлэн газар хөдлөлт, эболо вирусын үед авах арга хэмжээний талаарх үзүүлэх сургуулилалт 14 цагт Баянгол дүүргийн 28 дугаар сургууль, Газар хөдлөлтийн үед авах хэмжээ, үзүүлэх сургуулилт, 16 цагт Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд эболо вирусын үед авах арга хэмжээ, үзүүлэх сургалт болно