12 үхэр шүлхийгээр өвчилжээ

   Г.Цэнд-Аюуш

Сүхбаатар аймгийн Мал эмнэлгийн газарт Уулбаян сумаас зүүн хойш 22 км-т Тэгш багийн нутагт хаваржиж буй малчны 12 үхэрт шүлхий өвчний шинж тэмдэг илэрсэн дуудлага иржээ. Дуудлагын дагуу Мал эмнэлгийн мэргэжилтнүүд очиж, үхсэн малаас дээж аван лабораторит шинжлэхэд шүлхий өвчин болох нь тогтоогдсон байна. Иймээс аймгийн Онцгой комисс хуралдан, сумын Засаг даргын захирамжаар тухайн бүс нутагт хорио цээрийн дэглэм тогтоон шуурхай арга хэмжээ авч ажиллаж байгаа аж. Голомтот бүс нутагт байгаа 15 өрхийн 6000 гаруй малд Онцгой комиссын шийдвэрээр вакцинжуулалт хийгээд байгаа бөгөөд Уулбаян суманд хээрийн штаб байгуулан, голомтот өвчнийг дарахаар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.