Суданд үүрэг гүйцэтгэж байгаа Монгол байлдагчдыг шагналаа

   Г.Цэнд-Аюуш

БНӨСУ дахь НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй хурандаа М.Батчулуун захирагчтай Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн багийн IV ээлжийн алба хаагчид "Энхийн төлөө"  медалиар энгэрээ мялаажээ. Энэхүү шагналыг НҮБ-аас олгодог юм. Медаль гардуулах үеэр Хүчний командлагч Иоханес Гебремескел Тэсфамариам Монголын батальон хүчний хэмжээнд үлгэрлэн ажиллаж байгааг онцлоод ажиллагааны үүрэг гүйцэтгэлт, бэлэн байдлыг хангах талаар багагүй ажил хийсэнд нь талархал илэрхийлжээ.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.