Каннын 68 дахь наадам эхэллээ

Д.БЭХИ

Өнөөдөр Францад кино урлагийн нэр хүндтэй наадамд зүй ёсоор ордог  Каннын 68 дахь фестивалв эхэллээ. Энэ жилийн наадам Францын найруулагч Эмманюэль Беркогийн “Толгой өндөр явахуй” киногоор эхэлж байгаа аж.

“Алтан дал модны мөчир”-т энэ жил 19 кино өрсөлдөж байна. Шүүгчээр Америкийн найруулагч,продюсер, ах дүү Жоэл, Итан Коэн, Францын жүжигчин Софи Марсо, Английн жүжигчин Сиенна Миллер, Канадын найруулагч Ксавье Долан, Америкийн жүжигчин Жейк Жилленхол, Мексикийн найруулагч Гильермо дель Торо нар ажиллана.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.