

Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын төслийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа билээ. Энэхүү ажлын хэсгийн мэргэжил арга зүйн дэд ажлын хэсгийг Үндэсний хөгжлийн хүрээлэн ахалж буй юм. Дээрх урт хугацааны бодлогын төслийг 2015 оноос 2040 он хүртэлх хугацааг тооцож, үндсэн таван чиглэл, 26 бодлоготой байхаар боловсруулаад байна. Ийнхүү хөгжлийн урт хугацааны бодлогын төслийг боловсруулж, Улсын Их Xурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, УИХ-ын ажлын хэсэгт хүлээлгэн өглөө.
Төслийн дэлгэрэнгүйг үзэх: