Бетонд дарагдаж нас баржээ

  Г.Цэнд-Аюуш

Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Санжинт багийн “Шарын гол” ХК-ийн үйлдвэрийн барилгаас 2 хүн унасан хэрэг гарчээ. Аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч уг газарт очиход хуучин нүүрс ангилан ачих дамжлагын барилгын 4 давхраас барилгын ажил гүйцэтгэгч ажилтан 23 настай эрэгтэй Ж, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат 20 настай эрэгтэй Б нар унасан байна. Доор нь явж байсан иргэн Ж бетонд дарагдан газар дээрээ нас баржээ.  Ажилтан Б хүнд гэмтсэж Шарын гол сумын эмнэлэгт хүргэгдсэн байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.