
Г.Цэнд-Аюуш
Оросын боксын холбооны урилгаар манай улсын боксийн шигшээ багынхан тэмцээнд оролцохоор өчигдөр Хабаровск хотыг зорьсон байна. Уг тэмцээн энэ сарын 13-17-нд болох аж. Энэхүү тэмцээн нь Баатар Коротковын нэрэмжит Олон улсын "А" зэрэглэлийн тэмцээн юм. Манай улсаас хоёр дасгалжуулагч, шүүгч, тамирчид нийт 14 хүний бүрэлдэхүүнтэй оролцох юм байна. Тодруулбал, AIBA-гийн шүүгч ОУХМ Г.Бадрах, ОУХМ Г.Ган-Эрдэнэ (49 кг), спортын мастер М.Гандулам (52 кг), спортын мастер Э.Цэндбаатар (56 кг), ОУХМ Э.Идэрхүү (56 кг), ОУХМ Д.Отгондалай (60 кг), ОУХМ Б.Чинзориг (64 кг), спортын мастер О.Батзориг(69 кг), ОУХМ З.Энхзориг (69 кг), ОУХМ Ж.Отгонжаргал (75 кг), ОУХМ Н.Шинэбаяр (75 кг), ОУХМ С.Эрдэнэбаяр (81 кг) болон шигшээ багийн дасгалжуулагч Д.Батсүрэн, Д.Эрдэнэбаяр нар багтжээ.