Кофе нас барах эрсдэлийг бууруулдаг

   Г.Цанд-Аюуш

Кофе ууснаар өвчнөөр нас барах эрсдэл буурдаг болохыг Японы судлаачид тогтоожээ. Японы Хорт хавдартай тэмцэх үндэсний төв болон Токиогийн их сургуулийн судлаачид эрэгтэй, эмэгтэй 90 мянга гаруй хүнийг хамруулсан судалгааныхаа үр дүнг танилцуулсан байна. Судалгаанд оролцогчид нь 40-69 насны хүмүүс байсан байна. Судлаачдын хэлснээр, өдөрт 1-2 аяга кофе уудаг хүмүүсийг кофе бараг уудаггүй болон огт уудаггүй хүмүүстэй харьцуулахад өвчнөөр нас барах эрсдэл 15 хувиар бага байжээ. Харин өдөрт 3-4 аяга кофе уудаг хүмүүс өвчнөөр нас барах эрсдэл 24 хувиар бага байсан байна.

Мөн Судлаачид мөн ногоон цайны хэрэглээний талаар судалгаа явуулжээ. Ногоон цай нас барах эрсдлийг бууруулдаг аж. Өдөрт тав буюу түүнээс олон аяга ногоон цай уудаг эрэгтэй хүмүүсийг 1-ээс олонгүй аяга ногоон цай уудаг хүмүүстэй харьцуулахад өвчнөөр нас барах эрсдэл 13 хувиар бага байжээ. Харин эмэгтэйчүүдийн хувьд 17 хувиар бага байсан байна.

Кофе, ногоон цайны найрлага дахь кофеин болон бусад орц өвчнөөр нас барах эрсдлийг бууруулдаг байна. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.