Үйлийн үр гэж юу вэ

        Учир нь хувь тавилан гэдэг өөрөө хамгийн сайн “нягтлан бодогч” юм. Тэр хэнд юу өгснөө, хэн хэнээс юу авсныг, хэн хэнийг хэрхсэнийг хэзээ ч мартдаггүй. Тэр заавал хариуг нь өгдөг, бас төлбөрийг нь төлүүлдэг. Бурханы номонд үйлийн үр гэсэн үг байдаг. Энэ бол зөвхөн шашны холбогдолтой үг, эсвэл хүний сэтгэлгээнд нөлөөлөх гэсэн оролдлого биш юм. Үүнийг ч хорвоогийн жам өөрөө нотлоод байна. Хүн юу тарина, түүнийгээ л хураадаг нь орлонгийн өдөр бүр, цаг тутам бидэнд батлагдаж байна. 

Тэгвэл үйлийн үр гэж чухам юу вэ.

 Энэ бол бидний хийсэн бүхний төлөөс буюу хариу юм. Өнөөдөр хэн нэгнийг гомдоолоо гэхэд маргааш тэр таны ямар үйл хийснийг хэзээ ч мартахгүй. Иймийн тул хариугаа авах мөчийг хүлээх болно. Танаас авч чаддаггүй юм гэхэд үр хүүхдээс чинь авах болно. Харин та хэн нэгнийг баярлуулж, талархлыг нь хүлээх аваас тэр баярласан сэтгэл нь танд болон таны үр удамд хэдэн үеэрээ санаж тусалж, сайн өгөөжөө өгөх болно. 

хэмээн Р.Чойном агсаны “Бяцхан сургаал” бүтээлд дурдсан байдаг. 

Энэ бол үйлийн үрийн төлөөс хэрхэн ирдгийг ухааруулах мөртүүд билээ. Иймд зөв явж, үр хүүхдэдээ айх айдасгүй, амттай сайхан амьдралыг бэлэглэхийн тулд ул мөр бүхнээ хичээцгээе. Учир нь хувь тавилан гэдэг өөрөө хамгийн сайн “нягтлан бодогч” юм. Тэр хэнд юу өгснөө, хэн хэнээс юу авсныг, хэн хэнийг хэрхсэнийг хэзээ ч мартдаггүй. Тэр заавал хариуг нь өгдөг, бас төлбөрийг нь төлүүлдэг.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (202.179.11.70)
    Үүнийг эх орон газар шороогоо худалдаж цадаж ханадаггүй төрд шургалсан бирдүүд мэдэхгүй л байгаа даа
    2015 оны 05 сарын 13 | Хариулах
  • Зочин (112.72.13.70)
    TORIIN TOLGOID GARSAN ERGUU TOLGOITOI HULGAICH ZANTAI MALNUUDAD SAIN UNSHIJ OGOH HEREGTEI
    2015 оны 05 сарын 12 | Хариулах