
Г.Цэнд-Аюуш

Жүжигчин бүсгүйн аав хорт хавраар өөд болж өвчтэй хүн сахих ямар хэцүү байдгийг мэдэрсэн тэр үеэс эмнэлэгийн байгууллагад тусламж үзүүлэх аян эхлүүлсэн юм. Г.Ундармаа Улсын Нэгдүгээр эмнэлэгийн яааралтай тусламжийн төвд “Итгэлийн танхим” байгуулж өгчээ. Энэхүү үйл ажиллагааны нээлтэнд Эрүүл мэндийн сайд Ж.Амарсанаа, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг болон Ундармаагийн гэр бүл, найзууд, хамтран ажилласан байгууллага хувь хүмүүс оролцжээ. “Итгэлийн танхим” төслийн хүрээнд тус эмнэлэгийн 220 ам метр талбай бүхий танхимуудыг нийт 88,9 сая төгрөгөөр шинэчилж тохижуулсан байна. Мөн дараагийн ээлжинд эмнэлэгийн хүлээлгийн өрөөг тохижуулах төслийг хэрэгжүүлэх юм байна.


Сэтгэгдэл (2)