
Ц.Чимэддондог
Аав, ээж хүн хүүхдээ далай мэт ихээр хайрлана. Өдөр шөнийг ч ялгалгүй, хөмсөг зангидан уурлалгүй энэрэх үүрдийн хайр халамж нь үнэхээр дүрслэхийн аргагүй зузаан юм. Зөвхөн хүүхэд нь цатгалан дулаан байвал өөрөө өлсөж даарсан ч сэтгэл нь амарч хүүхдийн баяр жаргалыг өөрийн баяр цэнгэл хэмээн баясаж санаа нь тайвширдаг байна.
