
Г.Цэнд-Аюуш
Дэлхий дээрх хамгийн урт сахалтай хүн Энэтхэг улсын иргэн Рам Синг Чаухану гэдэг аж.

Дэлхий дээрх хамгийн их пиэрсингтэй хүнээр Рольф Буххольц тодорсон байна.

Дэлхийн хамгийн урт хумстай хүнийг Крис Уолтонгэдэг аж. Түүний зүүн гарын хумсны нийлбэр нь 3,8 метр, баруун гарын бүх хурууны хумснуудын урт нь нийлээд 2,88 метр юм.

Хамгийн олон жил унтсан хүн бол Оросын Надежда Лебедина гэдэг эмэгтэй юм. Тэрээр 1954 онд гэр бүлийн маргааны улмаас ихэд цочирдон унтахаар хэвтээд хорин жилийн дараа буюу 1974 онд сэрсэн байна. Түүнийг унтаж байх хооронд нөхөр нь өөд болж, таван настай байсан охиныг нь асрах газар өгч, өөрийг нь ээж нь сахидаг байжээ.

Дэлхийн хамгийн үнэтэй машин бол “Bugatti Type 57SC Atlantic” загварын машин юм. Энэ машиныг 2010 онд дуудлага худалдаагаар 40 сая доллараар зарсан байна. Харин хамгийн үнэтэй онгоц бол B-2 «Spirit» загварын Америкийн стратегийн бөмбөгдөгч онгоц юм. Ийм нэг онгоц 1,2 тэрбум долларын үнэтэй аж.

Азгүй
Хамгийн азгүй хулгайчаар Америкийн Аризона мужийн Робин Жаспер гэгч шалгарчээ. Тэрээр банкны жижиг салбар дээрэмдэж байхаар мужийнхаа хамгийн том банкийг дээрэмдэж насан туршдаа идэх мөнгөтэй болохоор шийдсэн байна. Ингээд олон өдрийн турш машинтайгаа тэнэсээр “Blood bank” гэсэн том бичигтэй, том байшинг нүдлээд авч. Энэ нь доноруудын цусыг худалдан авч хадгалдаг цусны төв юм. Гэвч дээрэмчин үүнийг мэддэггүй байжээ. Нэгэн орой том банкнаас асар их мөнгө хулгайлахаар банк руу агааржуулалтын хоолойгоор оржээ. Нарийн хоолойгоор мөлхөөдхамаг тамираа барчихаад байтал нь хоолой гэнэт цөмөрч дээрэмчин банкны офисын өрөөнд газарджээ. Даваа гарагт ажилчид түүнийг ажлын байр тусгаарлагч дээр салтаагаараа суучихсан ухаангүй байхад нь олсон байна. Үүнээс болж дээрэмчин хүүхэдтэй болох боломжгүй болсон аж.
Хамгийн тэнэг дээрэмчин
Хамгийн "тэнэг" дээрэмчнээр Жералд Диксон гэгч Канад эр тодорсон байна. Тэрээр Уити хотын Монтел банкийг дээрэмдэхээр шийджээ. Зуны эд халууны улиралд цанын хэрэгсэл зардаг дэлгүүрээс цаначдын өмсдөг малгай, дуулга, шил, баг худалдан авсан байна. Түүний халууны улиралд уулын цанын баг авсныг худалдагч тун ч сайн тогтоож авжээ. Цанын баг өмссөн хүн дээрэм хийсэн тухай зурагт, хэвлэлээр зарлах тухай зарласан байна. Дээрэмчин хоёр цагийн нөгөө банкиндаа очиж данс нээлгэхээр болжээ. Дансандаа хэдий хэмжээний мөнгө хийх вэ гэсэн ажилтны асуултын хариуд нь дээрэмдсэн 2600 ам.доллараа хийнэ гэж хариулжээ. Банкныхан тэр даруй цагдаа дуудан түүнийг баривчилжээ. Шүүх ажиллагаан дээр түүний өмгөөлөгч түүнийг дүүрчихсэн тэнэг, оюун ухааны аймшигтай сааталтай гэж нотолж шоронд суух аюулаас аварсан байна.
Сэтгэгдэл (1)