

Засгийн газрын хуралдаанаар Монгол Улс далайд гарцгүй орны эрхээ эдлэх, их далайд гарах, өөрийн улсын далбааг мандуулсан хөлөг онгоцоор далайн олон улсын худалдаа, тээврийн үйл ажиллагаанд оролцох, далайн нөөц баялгийг ашиглах зорилго тавьж, сүүлийн жилүүдэд тодорхой үр дүнд хүрч байна. Далайн эрх зүйн олон улсын 20 гаруй гэрээ, конвенцид манай улс нэгдэн орж, Далай ашиглах тухай хууль, “Хөлөг онгоц бүртгэх журам”-ыг баталсан нь их далайн баялгаас хувь хүртэх, далайн тээвэр эрхлэх хууль эрх зүйн орчныг бүрдүүлсэн юм.
Зам тээврийн яамнаас ирүүлсэн саналын дагуу тус яамны харьяа Далайн захиргаа болон БНСУ-ын далайн тээврийн компанийн хөрөнгө оруулалттай тус улсад бүртгэлтэй далайн тээврийн хамтарсан компани байгуулахыг Зам, тээврийн сайд Н.Төмөрхүү болон Төрийн өмчийн хороонд зөвшөөрлөө.