“Хунт нуур” 120 нас хүрлээ

Д.Баясгалан

Петр Ильич Чайковскийн хөгжмийг нь бичсэн  “Хунт нуур” балет 120 нас хүрлээ. Гурван бүлэг, дөрвөн үзэгдэлт балетыг 1895 оны нэгдүгээр сард Марийнскийн театрт анх тоглосон байдаг. Балетмейстер Мариус Петипа 1890 оны эхээр шинэчилсэн хувилбараар дахин Марийнскийн театрт тавьсан юм.

“Хунт нуур” 120 жилийн турш олон янзаар хувирч, олон янзаар өөрчлөгдсөн ч балетмейстер Константин Сергеев анхны аз жаргалтай төгсгөлийн хувилбараар дэглэсэн билээ. Энэхүү аз жаргалтай төгсгөлтэй “Хунт нуур” өдгөөг хүртэл тоглогдож байна.

“Хунт нуур”-ыг манай Дуурийн театрын тайзнаа анх  1975 онд найруулан тавьснаар  өнөөдрийг хүртэл урын сангийнх нь алтан фондод байсаар ирсэн юм.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.