Гурван хүүхэд амиа алджээ

    Г.Цанд-Аюуш

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Жилчиг багийн 11-р гудамжний 17 тоотод амьдардаг иргэн А-гийн 8х12 харьцаатай палкан байшинд гал түймэр гарчээ. Үүний улмаас Б /2 настай, эрэгтэй/, А /10 настай, эрэгтэй/, Э /6 настай, эмэгтэй/ гуррван хүүхэд амиа алдсан харамсалтай хэрэг гарсан байна. Тус сумын ОБЕГ-ын гал унтраах, аврах 27 дугаар ангийн 15 алба хаагч, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж галыг унтраажээ.Иймд бага насны хүүхдийг харж хандах хүнгүйгээр гэрт нь цоожлон орхихүй байх,гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг ОБЕГ-аас анхааруулж байна.  

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.