Автобусны жолооч явган зорчигчдыг мөргөжээ

  Г.Цэнд-Аюуш

Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын МШУЗХ-д өчигдөр нийт 351 дуудлага ирснээс 285 нь зам тээврийн ослын дуудлага байжээ. Өчигдөр автобусны жолооч явган зорчигчдийг мөргөж гэмтээсэн хэрэг гарчээ. БЗД-ийн нутаг дэвсгэрт байрлах ХХААЯ-ны урд замд "Эрдэм транс ХХК"-ний Х.Аеро Сити-540 маркийн автобусны жолооч Н явган зорчигч 61 настай эмэгтэй С-ийг мөргөж гэмтээсэн байна. Мөн СХД-ийн Баянхошууны зам дагуу Жанцангийн уулзварт "Эрдэм транс ХХК"-ний жолооч П явган зорчигч 58 настай эмэгтэй А-г мөргөж гэмтээжээ. СХД-ийн Товчооны замд Киа пронтер маркийн автомашины жолооч М гэрлийн шон мөргөж 3 хүн гэмтээсэн байна. Эдгээр хэргүүдийг албаны хүмүүс шалгаж байгаа бөгөөд замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг анхааруулж байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.