
Г.Цэнд-Аюуш
Цэцэрлэг , сургуулийн хүүхдүүд болон Их дээд сургуулийн оюутанууд амны маск заавал зүүж хэвших шаардлагатай юм . Энэхүү өвчнөөр ШУТИС-ын 300-аад оюутан өвчилсөн байна. Уг өвчний нууц хугацаа 9-14 хоногт үргэлжилнэ. Хамгийн богино хугацаа 7 хоног, дундаж нь 16-18 хоног юм. Хамгийн эхний шинж тэмдэг нь өндөр халуунтай байх, бөгөөд мөн сульдах, толгой өвдөх, уйлагнах, хоолны дур буурдаг байна.
Улаанбурханы вирус нь агаар дуслын замаар мөн зарим тохиолдолд нүдний салстаар халдварлана. Нэг удаа өвчилсөн бол хүний биед дархлаа суун дахин өвчилөдөггүй. Өвчний вирус нь гадаад орчинд тэсвэр муутай бөгөөд нарны туяа, ариутгалын бодист шууд үхдэг байна.

Шинж тэмдэг:
-Халуурах
- Нүд улайх, нуухтах, нулимс гоожих
- Нүүр хөөнгөтөж хавагнана
- Ханиад хүрсэн мэт шинж тэмдэг илэрнэ
- Уур уцаартай
- Нойр хямрана
- Хоолонд муу болно
-Бие суларч сульдана
- Дунд чих үрэвсэнэ
- Хоолой сөөнө

Тууралт:
Тууралт нь нүдний салст болон хэлэнд эхэлж гарна. Эхний 1-3 хоногт нүүр, толгой, чихний ар, хүзүүгээр тууралт гарна. Дараагийн 4-6 хоногт цээжин бие, гар, нуруу гэдсээр туурна.
Урьдчилан сэргийлэлт:
- Нойтон цэвэрлэгээ сайн хийх
- Агааржуулалт сайн хийх /анги, гэр/
- Гарын ариун цэврийг сайтар сахиж, санитол хэрэглэх
- Өдөр бүр нойтон цэвэрлэгээ хийх
- Хүүхдийг 9 сартай, 2 настайд нь вакцинд хамруулах
- Хүүхдэд амин дэмээр баялаг хүнс өгөх, амин дэм уулгах
Дээрх урьдчилан сэргийлэх аргыг баримталснаар энэхүү өвчныг тусахаас сэргийлж чадах юм. Хэрэв танд болон таны хүүхдэдулаан бурханы шинж тэмдэг илэрвэл даруй өрхийн эсвэл ойрхон байгаа эмнэлэг очихыг зөвлөж байна!