Тэрбум 200 сая төгрөгөөр Төв цэнгэлдэхийг тохижуулна

Д.БЭХИ

Үндэсний их баяр наадмын торгон дэвжээ Төв цэнгэлдэх хүрээлэнд хиймэл зүлэг суулгаж эхэллээ. Өнгөрсөн сараас эхэлсэн энэ ажилд нийтдээ тэрбум 200 сая төгрөг зарцуулахаар төлөвлөжээ. Гэхдээ энэ зардал мөнгийг төсвийн хөрөнгөөр санхүүжүүлээгүй гэдгээ яаран зарлажээ. Санхүүжилтийг "Төв цэнгэлдэх хүрээлэн" компанийн хувьцаа эзэмшигчдийн хөрөнгөөр хийж байгаа юм байна.

Төв цэнгэлдэхийг битүү хиймэл зүлгээр хучихаас гадна ус зайлуулах хоолой тавьж, тохижуулах ажил хийж байгаа аж. Мөн хөнгөн атлетикийн тэмцээн уралдааны зориулалтын зам ч тавих юм байна.  Ингэж олон улсын стандартад нийцсэн хиймэл зүлэгтэй болгон тохижуулснаар Төв цэнгэлдэх байнгын үйл ажиллагаатай болж, спортын тэмцээн уралдаан зохион байгуулах боломжтой болно гэж хөрөнгө оруулагчид нь найдаж байгаа аж.

Хиймэл зүлэгтэй болгох саналыг Үндэсний их баяр наадам зохион байгуулах комисс дэмжиж, Монголын Үндэсний бөхийн холбоо хэсэг бөхчүүд барилдуулан туршиж үзсэний дараа хүлээн зөвшөөрсөн байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • naadamch (124.158.111.19)
    Ene tsengeldehiig huvichilj avsan nuhur hen gej hun bna aa. Jil bur l ulsiin munguur hunii huviin ezemshild hurungu oruulj bhaa bolimoor yum aa
    2015 оны 05 сарын 12 | Хариулах