БООМЫН ХҮНИЙ ӨВЧЛӨЛИЙН СЭЖИГТЭЙ ТОХИОЛДОЛ ИЛЭРЧЭЭ

     Г.Цэнд-Аюуш

Дорнод аймгийн Дашбалбар суманд боом өвчний хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдол бүртгэгджээ.
Өвчтөн 19 настай, эрэгтэй, “Э”-нь тус сумын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Түүний эрүүн доор хатиг гарч, бага зэрэг халуурах шинж тэмдэг энэ сарын 5-нд илэрчээ. Малчин Э-гийн хотонд өнгөрсөн гуравдугаар сарын сүүлээр нэг ботго, дөрөвдүгээр сард нэг ингэ, нэг ботго, энэ сард нэг гүү үхсэн байна.  "Э"  нь ингэ, гүүний аманд хар цай цутган өгч нэг ботгоны арьсыг өвчсөн байна. Улмаар өвчтөн энэ сарын 7-нд эмнэлэгт хандаж үзлэгээр эрүүний шарх бага зэрэг хавантай, улайж хавдсан, бага зэргийн цусархаг хар тав үүссэн байжээ. Өвчтөнөөс авсан сорьцонд лабораторийн шинжилгээ хийж байгаа аж.

Иймээс голомтот нутгийн малыг дархлаажуулалтад бүрэн хамруулах, шалтгаан тодорхойгүйгээр мал үхсэн тохиолдолд аль ойр байгаа мал эмнэлгийн байгууллагад яаралтай мэдээлэх, үхсэн малд хүрэхгүй байх, шаардлага гарвал хамгаалах хувцас,бээлий өмсөх, малын гаралтай хүсний бүтээгдэхүүнийг гүйцэд боловсруулж хэрэглэх, эрсдэл бүхий хүн амыг боом өвчнөөс сэргийлэх дархлаажуулалтад хамруулахыг ЭМСЯ-ны шуурхай удирдлагын төвөөс сэрэмжлүүлж байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.