
Г.Цэнд-Аюуш
Сонгинохайрхан дүүргийн долдугаар хорооны нутаг дэвсгэрт 2015 оны тавдугаар сарын тавны өдөр БНХАУ-ын иргэн 40 настай Ж гэгч цагдаагийн тавьсан шаардлагыг эсэргүүцэж биед нь халдсан хэрэг гарсан билээ. Энэхүү хэргийг тус дүүргийн цагдаагийн хэлтэс эрүү үүсгэн шалгаж байгаа аж. Төрийн алба хаагч буюу хуулиар олгогдсон эрх бүхий олон нийтийн байцаагч, хэв журам сахиулах ажилтны үйлдлийг эсэргүүцсэн үйлдэл он хойш 81 удаа бүртгэгдсэн байна. Хууль ёсны шаардлага тавьсан тохиолдолд цагдаагийн алба хаагч буюу төрийн үүргээ гүйцэтгэж байгаа албан хаагчийг эсэргүүцэж доромжилж, биед нь халдсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг хуулийн зохицуулалт байдаг. Үүнд Эрүүгийн хуулийн 230, 231 дүгээр зүйл ангиар хэрэг үүсгэх нөхцлийг бүрдүүлж байгаа юм. Энэ зүйл анги дээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 81-100 дахин тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, энэ хэргийн улмаас тухайн алба хаагчид хүнд гэмтэл учирсан бол 8 хүртэлх жилээр хорино гэж заасан байдаг байна.