Манай жүдочид Кувейтийг зорилоо

Д.БЭХИ

Жүдо бөхийн 2015 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Кувейт улсад энэ сарын 13-15-нд болно. Монголын жүдо бөхийн холбооны гүйцэтгэх захирал М.Бөхбат тэргүүтэй манай баг тамирчид тус тэмцээнд оролцохоор Кувейтэд очоод байна.

О.Балжинням дасгалжуулагчтай эрэгтэй багт 60 кг-д Г.Хэрлэн, 66 кг-д Д.Төмөрхүлэг, 73 кг-д Г.Одбаяр, 81 кг-д О.Ууганбаатар, 90 кг-д ОУХМ.Л.Отгонбаатар, -100 кг-д Б.Ариун-Эрдэнэ, +100 кг-д Б.Тэмүүлэн багтсан бол Х.Эрдэнэт-Од, Ш.Цэвэлмаа дасгалжуулагчтай эмэгтэй багт 48 кг гавьяат тамирчин М.Уранцэцэг, 52 кг М.Бундмаа, 57 кг Д.Сумъяа, 63 кг-д Ц.Мөнхзаяа, 70 кг-д Ц.Наранжаргал, -78 кг-д П.Лхамдэгд, +78 кг-д О.Жавзмаа зэрэг урдаа барьдаг тамирчид багтжээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.