Хуурамч паспортоор хил нэвтрэхийг завджээ

   Г.Цэнд-Аюуш

Буянт-Ухаа боомтоор  өнгөрсөн сарын 23-ны өдөр Улаанбаатар-Бишкек-Станбул чиглэлийн ТК-343 дугаар аяллын онгоцоор  Монгол Улсын иргэн С  гэгч эмэгтэй өөрийн хүчин төгөлдөр паспортаар улсын хил нэвтэрчээ. Гэвч тэрээр хуурамч штампны дардас бүхий өөр хүний паспортаар Бүгд Найрамдах Турк Улсын хилээр нэвтрэхийг завджээ. Тэрээр Турк улсын хилийн албаныханд баригдаж Монгол Улс руу буцахаар болсон байна. Түүнийг  хил нэвтрэх гэж байхад Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын шалгагч илрүүлэн, барьсан байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.