Эхнэрээ алаад машиныхаа тээшинд нууснаа хүлээжээ

    Г.Цэнд-Аюуш

Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хөрс” худалдааны төвийн  машины зогсоолд “Тоёото приус” маркийн автомашины тээшинд эмэгтэй хүний цогцос олдсон талаар өнгөрсөн долоо хоногт мэдээлж байсан билээ. Уг хэрэгт Төв аймгийн Угтаалцайдам сумын харъяат 27 настай Г хэмээх залууг сэжигтэнээр татан баривчлаад байсан. Баттай эх сурвалжийн мэдээлснээр сэжигтэн Г  талийгаач эмэгтэйн нөхөр байсан бөгөөд тэд нэг хүүхэд байсан байна.   Мөрдөн байцаалтын үеэр Г эхнэрээ хөнөөгөөд машиныхаа тээшинд хийгээд зугтсан гэдгээ хүлээжээ Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн гуравдугаар                                                                                                   хэлтэс уг хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.