Шавьж хоол мөн үү

 Г.Цэнд-Аюуш

Хүн элдэв янзын хүнсийг хоолондоо өргөнөөр хэрэглэж, хамгийн амттай бүхнийг идэх хүсэлтэй байдаг. Шавьжинд тахианы өндөгнөөс илүү их уураг агуулагддахын зэрэгцээ, төмөр, магни зэрэг чухал элементүүд их байдгийг Entomophagy-ийн шинжлэх ухаан нотолжээ.

Хятад, Япон, Солонгос, Тайланд, Уганда, Шинэ Гвиней зэрэг орны иргэд шавжиар хооллож өөртөө хэрэгцээтэй эрдэс бодисыг нөхөж авдаг аж. Байгаль дээр хамгийн их тэжээлийн бодис шавьжинд агуулагдаж байдаг. Түүнд хамгийн их уураг, хамгийн бага нүүрс ус байдаг. Тухайлбал 100 гр хүрэлзгэнэ хорхой 121 калори илчлэгтэй бөгөөд түүнд 12,9 гр уураг, 5,5 гр өөх тос, 5,1 гр нүүрс ус, 75,8 мг кальци, 185,3 мг фосфор, 9,5 мг төмөр, 0,36 мг тиамин (Витамин В1), 1,09 мг био рибофлавин (витамин В2) 3,1 мг витамин В3 агуулагдаж байдаг. Үүнийг үхрийн махтай харьцуулбал: "Үхрийн мах нь 288,2 калори илчлэгтэй боловч өөх тосны хэмжээ нь 21,2 гр байдаг. Энэ нь хүн өөрөө өөрийнхөө эрүүл мэндийг хөнөөж байгаагийн нэг хэлбэр юм. Хүмүүс бид эрүүл саруул аж төрөх статусаа өөрчлөх хэрэгтэй" гэж Хүнсний Эрүүл ахуйн зөвлөх Лу Соркин зөвлөж байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.26.194.202)
    Hudlaa medee, orosiin saituudaas huulaad undeslelgui yum gargahaa bolimoor!
    2015 оны 05 сарын 11 | Хариулах