“Өгөөмөр босс” 6400 ажилтнаа Францад аялууллаа

Д.Баясгалан

Сүлжээний бизнесээрээ алдартай Хятадын “Тяньши” группийн эзэн Ли Жинюан  дэлхийн хамгийн өгөөмөр босс гэдэг нэртэй боллоо. Тэрбээр компанийнхаа 6400 ажилтныг Францын Парис хотноо аяллаар явуулж, амраасан нь интернэт ертөнцөд шуугиан тарилаа. . Ли Жинюан компанийнхаа 20 жилийн ойг тохиолдуулан  нийт боловсон хүчнийхээ тал хувийг Францаар аялуулахаар шийдсэнээр  “Тяньши”-гийн ажилтнууд дэлхийн аялал жуулчлалын  түүхэн дэх хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй группийг үүсгэж, дэлхийн рекорд тогтоолоо. 'Tiens' dream is Nice' буюу “Тяньшигийн мөрөөдөл ” сайхан гэсэн уриатай аялагчдын багийн 6000 гишүүн бүгд цэнхэр өнгийн малгай, богино ханцуйтай цамцаар ижилсэн Францаар аялсан нь олны нүдийг орой дээр нь гаргах шахжээ.

Ажилтнууддаа зориулан “Тяньши” компани Парист 140 зочид буудлыг бүтнээр нь захиалсан бөгөөд Луврын музей, Эйффелийн цамхагаас эхлээд Францын үзэх ёстой бүх түүхт дурсгалт газраар зочлуулсан байна. Аялагчид Парисаар аялснаас  гадна алдарт Азурын эрэгт 4-5 одтой зочид буудалд очиж амарсан байна. Бүх ажилтнаа энэ үзэсгэлэнт газар амраахын тулд Ли Жинюан Канн болон Монако дахь 4-5 одтой 79 зочид буудалд 4760 өрөө захиалжээ.

Энэхүү аварга том аяллын хөтөлбөрийн зөвхөн Парис дахь зардал гэхэд 13 сая, Ницца хот дахь зардал 20 сая ам.доллар давсан гэдэг тооцоог хэвлэлүүд хийж байна.Нэг дор 6000 ажилтнаа хилийн чанадад аялуулах санааг гаргасан Ли Жинюан “Форбс”-ын тэрбумтнуудын жагсаалтад багтдаг, Хятадын тэргүүн баячуудын нэг юм.

Тэрбумтан Ли Жинюаний удирддаг Tiens Group нь биотехнологиос эхлээд аялал жуулчлал, косметик гээд маш олон салбарт ажилладаг бөгөөд 20 жилийнхээ ойгоор компанийхаа ажилтнуудын талыг ийнхүү баярлуулсан байна. Аялагчид Францын Канн хот болон Монакогийн вант улсад 5000 өрөө хөлсөлснөөс гадна Парисын 140 зочид буудлыг бүхлээр нь авчээ.

Тэдэнд Луврын музей үзүүлж, Мулан Ружийн шоуг сонирхуулсан гэнэ. Тэд зүгээр нэг аялсангүй, дэлхийн хамгийн урт хүнээр бүтээсэн өгүүлбэрийг үүсгэж Гиннессийн дээд амжилтын номонд бичигдсэн байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (13)

  • Зочин (78.250.60.238)
    mongoliin baychuud bugd uhvel taarna
    2015 оны 05 сарын 14 | Хариулах
  • ajiltnaa hun gj uzdeg kompani bna da (202.72.246.106)
    uneheer shan yumaa manaih ajiltnuudaasaa bayariin arga hemjeeniihee mongiig avch hiideg ter mongond ni ogch bga yum ni bas neg kompaniih ni oruulj irdeg hugatsaa ene ter ni duusah shahsan aguulahiin hog bolj bga zuil tegsen mortloo mongold delhiin brend g oruulj irdeg gj bga yum da
    2015 оны 05 сарын 13 | Хариулах
  • Oyunjargal (150.129.141.221)
    Uneheer saihan baisan shuu.Bi uuruu ter 6000 garui hunii toond orood yavaad irlee. Tabuhen sonirhooroi 99116996
    2015 оны 05 сарын 13 | Хариулах
    • Д.Юмжирдулам
      Манай спонсорууд мундаг шүү та нартаа амжилт хүсэе
      2015 оны 05 сарын 13
  • Зочин (202.70.46.202)
    Өгөөмөр захын босс уу?, хэхэ
    2015 оны 05 сарын 12 | Хариулах
  • he he he (103.10.23.156)
    taaruuhan hoshin shogoos ch iluu ym a..
    2015 оны 05 сарын 12 | Хариулах
  • he he he (103.10.23.156)
    taaruuhan hoshin shogoos ch iluu ym a..
    2015 оны 05 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.170.69.196)
    Manai dargantcaraas deer ym geech manai ene huushuur awch ireh n bitgii hel ooroo idchiheed hvni idej bga hoolruu 2 nvd n unvhih geed suudag tosow hvrehgvi mongogvi geed mashin unaj vnetei ed heregleed haach yawsan nygtlan hvvhen n hajuugaas n zvvgdeestei
    2015 оны 05 сарын 12 | Хариулах
  • Зочин (103.229.120.145)
    Парис хот ямар аймаар болсон болоо
    2015 оны 05 сарын 12 | Хариулах
  • Зочин (85.69.206.206)
    baruuniig but avsan bainadaa er hun
    2015 оны 05 сарын 12 | Хариулах
  • Гагнуурчин (150.129.140.60)
    Үнэхээр л гайхалтай юмаа. Гэтэл манай захирал 5 жилийнхээ ойг хэдэн ХУУШУУР-аар тэмдэглэж байсанш дээ. -Хэдүүээ 5 жилийнхээ ойн баяраа сүртэйхэн тэмдэглэнээ.. Орой Амуу кафе-д хоол иднэ, ширээ захиална гэж байснаа оройхон -За за хэдүүлээ эндээ тэмдэглэе гээд л гараад явснаа хэдэн боргио, халаасан хэдэн хуушуур аваад ирж билээ. Бид хэд буусныхаа дараа элэгээ хөштөл инээлдэж эвхэрч унацгааж билээ.- 5 жилийн ой ёстой балай бут авлаа шүү -Үгүй тэр идэж уух хуушуур , мантууны элбэг дэлбэгийг яанаа.. Харин тийм ээ бүр сүрдээд идэж ууж чадсангүй ..гэж ирээд л бид бөөн инээдэм.. Шинэ тогооч эгч - Ямар сонин газарт ажид орчихов оо гээд жиг жиг хөхрөөд байж билээ.
    2015 оны 05 сарын 11 | Хариулах
    • Zochin
      Ednii dund bi bailaa gej
      2015 оны 05 сарын 11
    • hm
      he he
      2015 оны 05 сарын 11