
Г.Цэнд-Аюуш

“Төрийн соёрхолт” дуучин Болд шинэ содон өнгө төрх, шинэхэн уран бүтээлээрээ бусдын анхаарлын төвд үргэлж байж чаддаг билээ. Тэрээр өөрийн шинэ стиль, имижтэй зургаа өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ. Түүний шинэ өнгө төрх цахим ертөнцийг шуугиулж хүмүүсийн дургүйцлийг хүргээд байгаа юм. Учир нь түүнийг хүмүүс ээжийн халаад, аавын цув, эмээгийн малгай, өвөөгийн шил, ахын гутал, эгчийнхээ цүнхийг барьчихсан мэт харагдаж байна гэж шүүмжлээд байгаа аж.