Спикерийн жиргээ анхны ерөнхийлөгчийг шалгуулна

Д.БЭХИ

Сүүлийн үед Таван толгойн хийгдээгүй гэрээ иргэдээ төдийгүй төр, засгийг тэргүүлж байгаа хүмүүсийг ч талцуулаад байгаа билээ. Ялангуяа, нам дотроо багагүй жин дарж, аливаа асуудалд нэлээд нөлөөтэй байдаг УИХ-ын дарга З.Энхболд хэсэг нөхдийн хамтаар буруу харж суучихаад, бүлгийнхээ гишүүдтэй эл асуудалд ам хэлээ нэг л сайн ололцохгүй байгаа гэх. Өөрөөр хэлбэл, гэрээний төслийг нэг их эвдэхгүйгээр дэмжээд явах бүлгийн гишүүдийнхээ саналыг тас цохиж, тодорхой асуудалд өөрчлөлт оруулахыг шаардаж байгаа юм.

Гэтэл спикер энэ сарын 8-нд “П.Очирбат гуай Ард тумний ТТ-г Энержи Ресурст ег гээд загнаад байсан еерее ТУЗ-д нь байдаг 24000$ цалин авдаг байжээ” гэсэн жиргээ цацаж 293 ретвит авсан байна.

Харин Энержи Ресурс ХХК /ММС/-ийн 2014 оны тайланд П.Очирбатыг  тус компаниас  сар бүр цалин авдаг талаар дэлгэрэнгүй бичжээ. Түүнийг захирлуудын зөвлөлийн гишүүд 2010 оны есдүгээр сарын 16-нд нэр дэвшүүлснээр уг албанд томилсон гэнэ. Түүнийг Урамшууллын хорооны дарга, Аудит болон нэр дэвшүүлэх хорооны гишүүнээр тус тус ажилладаг талаар ММС-ийн тайланд бичсэн байна.

Тайланд бичсэнээр Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Энержи Ресурс ХХК-ийн зөвлөхөөр ажилладаг П.Очирбат тус компаниас 24.000 ам.долларын цалин авдаг аж.

Тэгвэл тэрбээр АТГ-т мэдүүлсэн 2014 оны Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ 60824.49 /мянган төгрөг/ орлоготой, гэр бүлийн гишүүдийнх нь орлого 2966.69 төгрөг гэнэ. Түүнчлэн хувьдаа орон сууцгүй бөгөөд эзэмшлийн 24240.00 төгрөгөөр үнэлэгдэх хоёр газар /700 м2, 1157 м2/, 40000.00 төгрөгийн үнэтэй Тоёота Ланд-100 маркийн автомашинтай. Мөн 90000.00 төгрөгөөр үнэлэгдэх мал, аж ахуйтай, хадгаламжиндаа 2211400.00 төгрөгтэй гэж мэдүүлэг өгсөн нь анхны ерөнхийлөгчийг асныг Авлигатай тэмцэх газарт хүргэх бололтой.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (11)

  • монгол түмэн (110.147.160.175)
    Монголчуудын Анхны ерөнхийлөгч гэсэн хүндэтгэлийг шуналаар солисон Очирбатаар бараг туг тахих хэмжээнд хүрчээ???
    2015 оны 05 сарын 13 | Хариулах
  • монгол түмэн (110.147.160.175)
    Монголчуудын Анхны ерөнхийлөгч гэсэн хүндэтгэлийг шуналаар солисон Очирбатаар бараг туг тахих хэмжээнд хүрчээ???
    2015 оны 05 сарын 13 | Хариулах
  • Зочин (103.26.194.52)
    ямар балиар шуналын хар хуудий бэ? ичих нуур алгаа унэн бол марзан амьтан бэ?
    2015 оны 05 сарын 12 | Хариулах
  • MOngol xun (67.237.64.67)
    Ochirbat nertei zolbin gulug MONGOLCHUUDAD MASH IX NUGEL XIISEN XUN. TERNII MUU MUUXAI, BULXAI NI IL GARAAD IREXEER YU GEJ XUTSAXIIG NI XARNA AA XYATDIIN XUL GAR BOLSON URVAGCH.

  • Ashguidee (112.72.13.175)
    Tomchuud biye biyenee uhaj sain irluuleed ug. Odoo Enhboldiig uuriig ni uhaad gargaad tavih hun bn uu. Ingej baigaad tur tsevershdegiin gesen. Biue biye sain uhaad ug.
    2015 оны 05 сарын 11 | Хариулах
  • Сар (122.201.21.230)
    Очирбатыг шаллгах хэрэгтэй тамсагийн тостой дээл юу Болсон бэ ддаанч их ТТ н гэрээг шуурч аваад магтаад Байсан юмаа
    2015 оны 05 сарын 11 | Хариулах
  • heruul er. (123.121.214.44)
    Heruulch er, baritsamtgai er, ataa chotoonii hod gun hordjee hoorhii udahgui...? am maani bidnahum.
    2015 оны 05 сарын 11 | Хариулах
  • heruul er. (123.121.214.44)
    Heruulch er, baritsamtgai er, ataa chotoonii hod gun hordjee hoorhii udahgui...? am maani bidnahum.
    2015 оны 05 сарын 11 | Хариулах
  • yu ni buruu gej (123.121.214.44)
    heleh ugtei hiisen yumtai erhem ene zergiig tsalin avalgui dee. Bid ih gej baigaa bolohoos bish 24 000 gedeg bol sariin 2000 nogoon gesen ug. Uul uurhaid baidag l tsalin. Hund daatsiin mashii jolooch l gehed barga iim tsalin avch baigaa sh dee.Zandaahuugii huu ooriin idsen, erh darah, hangamjaa neg harchihaa Uunees neg ih dutahgui sh dee. Yaasa n hanadaggui ataa,baritsaltai heruulch er ve?!