’ Иргэн баян бол улс баян’

   Г.Цэнд-Аюуш

Монголын баячууд  Ази тивдээ хүч түрэн орж ирээд байна. Олон улсын санхүүгийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг “Wealth X” компаниас “World Ultra Wealth Report” буюу дэлхийн хэт хөрөнгөтэй иргэдийн тоог улс орноор нь жагсаан саяхан олон нийтэд дэлгэсэн. Үүнд 30 сая ам.доллараас дээш хөрөнгөтэй иргэд багтсан. Харин монголын зургаан тэрбум ам.долларын хөрөнгөтэй 35 хүн уг жагсаалтанд орсон байсан билээ. Зургаан тэрбум ам.долларыг  35 хүнд хуваавал дунджаар нэг хүнд 171 сая 428 мянган ам.доллар ногдож байгаа юм. Гэвч монголын ард түмэн улам л ядуурсаар, өр эмтэрмээр дүр зургууд хаа сайгүй харагдсаар л байна. Монгол Улс гурван сая иргэнтэй, 50 сая малтай, 20 тэрбум ам.долларын гадаад өртэй, УИХ-ын гишүүн нэртэй 76 луйварчинтай , 40000 ядарсан ард иргэдээ айлган сүрдүүлдэг хүчний байгууллагатай. Гэтэл Улаанбаатар хотын захын гэр хорооллын байдал ийм байдалтай байна.  Энэ байдлаараа ядуучууд нь улам ядуурч баячууд гэж нэрлэгдээд буй луйварчид улам хөлжсөөр байх уу? 'Иргэн баян бол улс баян' гэдэг.   Гуравхан сая ард түмнээ  ядуурлаас яаж, хэзээ  гаргах вэ Эрхэм төрийн түшээд минь ээ...

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • ??????? (202.179.20.95)
    Бид одоо яах ёстой вэ? юу хийх ёстой вэ? Ингээд хараад суух уу? Гаргалгаа шийдвэр байна уу? Монголд төр засаг байна уу?Эсвэл Хятад,Оросууд туслах юм уу?Америк уу?Хэн туслах вэ? Хэн шийдэх ёстой юм бээээээээ
    2015 оны 05 сарын 12 | Хариулах
  • МОНГОЛ УЛСЫН ИРГЭН (112.72.13.89)
    ТӨРИЙН ТҮШЭЭД МИНЬ ҮҮНИЙГ ОНЦОЛЖ УНШ ДАА. УНШААД ЭРГЭЦҮҮЛЭН БОДОХ УХААН ГАРГААРАЙ ДАА. ГУЙЖ БАЙНА
    2015 оны 05 сарын 12 | Хариулах
  • Монгол хүн (202.179.15.237)
    Төрийн түшээ эрхэм ерөнхийлөгч ерөнхий сайдууд хотын гэр хорооллоор явж ард түмэн яамар аж төрж буйг хараач,та нар шиг нөхдүүд сонгуулиас өөр үед гэр хорооллоор явж үзвэл сайн байна
    2015 оны 05 сарын 12 | Хариулах
  • Zandaahuugiin huugees l asuudaa (123.121.214.44)
    Zandaahuugiin huugees ni asuu.Bas Zandaahuugees asuu!!!! Uhsen bol sharil deer ni ochij asuu. bur uhaj gargaj ireed asuu?!
    2015 оны 05 сарын 11 | Хариулах
  • Zandaahuugiin huugees l asuudaa (123.121.214.44)
    Zandaahuugiin huugees ni asuu.Bas Zandaahuugees asuu!!!! Uhsen bol sharil deer ni ochij asuu. bur uhaj gargaj ireed asuu?!
    2015 оны 05 сарын 11 | Хариулах