
Г.Цэнд-Аюуш
Дижитал хатмлагын ахлагч Ш.Батбаяр буюу Баавар 2013 онд хар тамхины хэргээр гурван сарын баривчлах ял сонсож байсан. Тэрээр дахин хар тамхины хэргээр шалгагдаж байгаа аж. Энэ сарын 14-ны өдөр Баавар болон Д.Манлайжаргал, М.Бадрал нар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192.1, 230.1-ээр буруутгагдаж Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд дуудагдсан байна. Тус зүйл ангиудад мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэн заналхийлсэн, түүнчлэн хууль бус үйлдэл хийлгэхээр албадсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг наяаас нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хоёр зуун тавин нэгээс гурван зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.