Н.Моди богц дүүрэн бэлэгтэй ирнэ

Д.Баясгалан

        Энэтхэгийн Ерөнхий сайд ирэх долоо хоногт манай улсад айлчлахдаа богц дүүрэн бэлэгтэй ирнэ. Энэтхэгийн “Telegraphindia” цахим хуудаст бичсэнээр Ерөнхий сайд Нарендра Моди Улаанбаатарт англи хэлний дунд сургууль барьж өгнө гэж  тус улсын хэвлэл мэдээллийнхэн бичиж байна. Энэтхэг дэх Монголын Элчин сайд С.Баярын “Тelegraph”-т хэлснээр “Хоёр улсын цаашдын харилцаан дахь боломжит бүх нөхцөлийг нээн гаргах түүхэн айлчлал” гэж  онцолжээ.  

Тэрбээр Зүүн Азийн гурван оронд айлчлал хийхээр төлөвлөснөөс Монголтой хоёр талын харилцаагаа “стратегийн түншлэл” болгон ахиулж магадгүй, Энэтхэгийн өмнөх удирдагчдын үед төдийлэн анхаарч үзээгүй хоёр улсын харилцааны ач холбогдлыг өндрөөр үнэлж байгаагаа мөн хариулна. Тэрбээр хорт хавдрын эмчилгээний тоног төхөөрөмж, Улаанбаатар дахь Важпайн нэрэмжит Мэдээлэл, холбооны технологийн төвд шинээр Мэдээллийн технологийн институт байгуулах, Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл урлалын сургуульд тусламж дэмжлэг үзүүлнэ.

Энэ бүх албаны бэлгийн хажуугаар Энэтхэгийн Ерөнхий сайд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хэдэн зууны түүхтэй шашин номын харилцаагаа бэлгэдэн Бодь модны навч бэлэглэхээр бэлтгэсэн гэнэ.

Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди энэ сарын 17 буюу ирэх ням гарагт манай улсад зочилно. Н.Моди Монголд зочилсноор Энэтхэгээс манай улсад айлчилсан анхны Ерөнхий сайд болж байгаа юм. Тус улсын өмнөх Ерөнхий сайд Манмохан Синх 2006-2007 оны хооронд манай улсад айлчлах хүсэлтэй байсан ч бодит ажил хэрэг болж чадаагүй. 2011 онд Ерөнхийлөгч Пратибха Патил Монголд зочилсон билээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Oorsdiin hucheer hogjvol deergui uy! (110.32.106.122)
    India shig yduu oron bidend tuslaad shuid bolno gedeg uy l bol. Baruunii orond amidarch bui India geheer l bohir zavaan,bolovson jorlond ch bie zasaj meddegui, zalhuu hoirgo, hund baitugai oortoo ch itgedeggui, hor nairuulj huniig ungahaaraa l garsan uls l baih um bna .
    2015 оны 05 сарын 15 | Хариулах
  • Oorsdiin hucheer hogjvol deergui uy! (110.32.106.122)
    India shig yduu oron bidend tuslaad shuid bolno gedeg uy l bol. Baruunii orond amidarch bui India geheer l bohir zavaan,bolovson jorlond ch bie zasaj meddegui, zalhuu hoirgo, hund baitugai oortoo ch itgedeggui, hor nairuulj huniig ungahaaraa l garsan uls l baih um bna .
    2015 оны 05 сарын 15 | Хариулах
  • he he (123.121.214.44)
    Mongol setguul gejee.Dandaa l hunees goridoh, avah.
    2015 оны 05 сарын 11 | Хариулах
  • he he (123.121.214.44)
    Mongol setguul gejee.Dandaa l hunees goridoh, avah.
    2015 оны 05 сарын 11 | Хариулах