12 настай хүүхэд усанд живжээ

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын наймдугаар багийн нутаг дахь  Далангийн голд хүүхэд усанд живлээ гэсэн дуудлага өчигдөр 17:40 цагийн аймгийн ОБГ-т  иржээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын дөрвөн албан хаагч,  нэг автомашинтай очсон ч охиныг аварч чадаагүй байна.
Талийгаач  Б нь 12 настай  Өмнөговь аймгийн Даланзадгад сумын  Эрдмийн гэгээ сургуулийн 6 дугаар ангийн сурагч байжээ. Аврагч нар өчигдөр оройдоо охины цогцсыг гарган авч, цагдаагийн болон эмнэлгийн байгууллагын жижүүрийн   бүрэлдэхүүнд  хүлээлгэн өгсөн байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.