
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” хэмээн зарласан билээ.
“Нэг сая мод ургуулах хөдөлгөөн”-ий хүрээнд Улаанбаатар хотын хэмжээнд өнөөдөр бүх нийтээр мод тарьж байна. Дүүрэг бүрт мод сөөг тарьц суулгацын үзэсгэлэн худалдааг зохион байгуулахаас гадна Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд НИТХ, ЗДТГ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, ахмадын төлөөлөл мод тарина. Мөн нийслэлийн ЕБС, цэцэрлэг, эмнэлгүүдэд орчноо цэцэрлэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж 3250 агч, 2000 голт бор, 1500 гүйлс модыг нийслэлээс олгох юм. Мөн гэр хороолол дахь Захирагчийн ажлын 10 албад 3250 агч, 2000 голт бор, 1500 гүйлс модыг орчин тойрондоо тарихаас гадна хорооныхоо иргэдэд жимсний болон гоёлын мод сөөг өгч ногоон байгууламжийг нэмэгдүүлэх аж.
Бүх нийтээр мод тарих өдөртэй болсноос хойш улсын хэмжээнд 34 мянга гаруй аж ахуй нэгж байгууллага, 800 мянга гаруй иргэн эх орноо гэсэн чин сэтгэлээр долоон сая ширхэг мод тариад байгаа юм.