ӨНӨӨДӨР ХҮЧИТ 224 БӨХ БАРИЛДАНА

МҮБХ-ны албан ёсны түнш, Монгол Улсын манлай үйлдвэр "Арвайн үндэс" компанийн нэрэмжит Монгол Улсын арслан цолтнуудад хүндэтгэл үзүүлэх барилдаан өнөөдөр "Бөхийн өргөө"-нд 14.00 цагт эхэлнэ.
Уг  барилдааныг 1991 оноос хойш тасралтгүй зохион байгуулсаар ирсэн аж. Барилдаанд улс аймгийн алдар цолтой хүчит 224 бөх зодоглоно. Барилдааны түрүү бөхөд гурван сая, үзүүрлэсэн бөхөд хоёр сая төгрөгийн бай шагнал өгөх юм.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.